top of page
Search

Чөлөөт хувцасны өдөр

Updated: Nov 5, 2021

Өнгөрсөн Даваа гаригт /2021.11.01/ “Шинэ эхлэл” сургуулийн Сурагчдын зөвлөлөөс “Чөлөөт хувцасны өдөр”-ийг зохион байгууллаа. Сургуулийн дийлэнх хүүхдүүд энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон ба өөрсдийн дуртай төрлийн хувцсаа өмсөн сургууль дээр иржээ. Өөрийн биед тухлаг, өөрсдийн санаанд нийцсэн загварын хувцсаа өмссөн хүүхдүүдийн баяртай царай өнгөрсөн Даваа гарагт сургуулийг дүүргэж байлаа. Цаашид чөлөөт хувцас өмсөх өдрийг нэмэгдүүлж олон давтамжайгаар зохион байгуулах саналыг сурагчид дуу нэгтэйгээр дэмжиж байсан юм. Үнэхээр л сар бүр нэг удаа ийм өдөрлөг зохиогдвол содон шинэлэг загварыг олон харж, өвөрмөц нэгэн соёлыг сургуульдаа үлдээх бүрэн боломжтой гэж харж байна.


Сургуулийн чөлөөт хувцасны өдөрлөгтэй холбоотой санал асуулгыг бөглөж, өөрсдийн сэтгэгдлээ хуваалцана уу?

https://docs.google.com/forms/d/1FCgzmI2J25UHVuOqLxSzpLd2QdmjoOw-1XpPRgdmmE8/edit

158 views0 comments

Recent Posts

See All
Post: Blog2_Post
bottom of page