top of page
Search

Төсөлт хичээл эхэллээ...

Манай сургууль жил бүр төсөлт хичээлийг хэрэгжүүлсээр явсан билээ. Харамсалтай нь коронвирус халдварт өвчинтэй холбоотойгоор сүүлийн хоёр жил төсөлт хичээл маань саатаад байсан. Харин энэ жил “Хамтдаа хөгжье -2021” нэрэн доор уг төсөлт хичээл нь Байгалийн ухааны заах аргын нэгдлээр удирдан зохион байгуулагдаж байгаа юм байна. Төсөлт хичээлийн хөтөлбөрийн зорилгыг ийнхүү тодорхойлжээ:

"ТХЗ-ын төлөөх боловсролыг сургалт болон сургалтыг дэмжих үйл ажиллагаанд интеграцчилах ажлын хүрээнд суралцагчид багаараа хамтран, тулгамдаж буй асуудлыг шинжлэн судалж, судалгааны арга зүйд суралцах явцдаа зорилготой, өөртөө итгэлтэй, байгаль нийгэмд ээлтэй, харилцан хүндлэлтэй, хамтын оролцоотой иргэн болон хөгжихөд дэмжлэг үзүүлнэ."

Хэрэв та бүхэн төсөлдөө хамрагдаж чадаагүй бол эртхэн багаа бүрдүүлэн, эсвэл багт хамрагдан идэвхитэй оролцохыг уриалж байна. Төсөлт хичээлийн хөтөлбөрийн нэгдүгээр шат 2021.09.27 – 2021.11.13 үргэлжлэх ба энэхүү хөтөлбөрт нь Шинэ эхлэл сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчид, багш ажилтан, эцэг эх, асран хамгаалагч нар хамрагдана. Уг төслийн нарийвчилсан мэдээллийг доорх удирдамжаас харна уу.


2021-2022-Төсөлт-хичээл-удирдамж-сүүлийн-хувилбар
.pdf
Download PDF • 152KB

51 views0 comments

Recent Posts

See All
Post: Blog2_Post
bottom of page