top of page
Search

WORLD INTERACT WEEK in New beginning school

Updated: Nov 7, 2021




"World Interact Week" буюу Дэлхийн Инткракт клубын долоо хоног нь 11-р сарын 1-ны өдрөөс 7-ны өдөр хүртэл үргэлжилдэг билээ. Дэлхий даяар анх 1962 оны 11 сарын 5-нд Интеракт клуб байгуулагдаж байсан бол манай сургуульд уг олон улсын сайн дурын байгууллага нь байгуулагдаад нэг жил гаруй болжээ. Тэгвэл энэ жилийн Интеракт клубын долоо хоногоор манай сургуулийн Интеракт клуб сурагчид, багш ажилчдыг цаас балаар ханган нэг нэгэндээ урам хайрлахыг уриалах зорилготой "Pin positivity" үйл ажиллагааг зохион байгууллаа. Ингэснээр сургуулийн хамт олон маань магтаалын сайхан үгсийг харамгүй нэгэндээ өгөн стрессээ тайлж, санаа сэтгэлээ нээн нэгэн өдрийг инээмсэглэл дүүрэн өнгөрүүлэв. Дан ганц урмын үгээр зогсохгүй үзэл бодлоо бичгээр илэрхийлэн энгэртээ зүүх сонирхолтой "тэмцэл" ч бас болж байлаа...





34 views0 comments

Recent Posts

See All
Post: Blog2_Post
bottom of page