Хамтдаа хөгжицгөөе!
- New Beginning News
- Oct 1, 2021
- 2 min read
Updated: May 11, 2022

2021-2022 оны хичээлийн жилийн хугацаанд Шинэ Эхлэл сургуулийн сурагчдад хамгийн чухал гэсэн таван чадваруудыг судлан, тодорхойлж, бүрэн эзэмшүүлэх зорилгоор 9 дүгээр сарын 20-ны өдөр сургуулийн сурагчдын зөвлөл нь сурагчдаас албан ёсны судалгааг авсан билээ. Уг судалгаа нь онлайн форм хэлбэрээр явагдсан бөгөөд сургуулийн нийт 330 сурагчдаас 223 хүүхэд амжилттай хамрагдсан байна.
Судалгаа нь сурагчдаас доорх өгөгдсөн 14 чадваруудаас аль алийг эзэмшихийг хүсч байгааг нь тодорхойлох байлаа:
Өөртөө итгэлтэй
Өв соёлыг дээдэлдэг
Эв эеийг эрхэмлэдэг
Эгэх хариуцлагатай
Идэвх санаачилгатай
Байгаль нийгэмд ээлтэй
Бүтээлч санаачилгатай
Харилцан хүндлэлтэй
Хамтын оролцоотой
Зорилготой
Зохион байгуулалттай
Тасралтгүй суралцдаг
Тогтвортой хөгждөг
Түгээн дэлгэрүүлдэг
Эдгээрээс хамгийн их эрэлттэй, сурагчид өөрсдөө хөгжүүлэхийг хүсч байгаа чадваруудаар 140 хүүхдийн сонголтоор " Зорилготой" гэсэн чадвар, 132 сонголттой "Харилцан хүндлэлтэй", 125 сонголттой "Өөртөө итгэлтэй", 113 сонголттой "Байгаль, нийгэмд ээлтэй", 93 сонголттой "Хамтын оролцоотой" гэсэн чадварууд тус тус шалгарсан байна.
Судалгааны үр дүнд үндэслэн эдгээр таван чадваруудыг сурагчдад эзэмшүүлэхийг зорин 2021-2022 оны хичээлийн жилд олон гайхалтай, шинэлэг, бүтээлч арга хэмжээ, үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар Шинэ Эхлэл сургуулийн эко зөвлөл, интеракт-хамтдаа хөгжье- клуб, сурагчдын зөвлөл болоод бусад клубууд, хамт олон маань хамтран ажиллаж байна.
Хичээлийн жилийн төгсгөл үеэр сурагчдыг зорилготой, харилцан хүндлэлтэй, өөртөө итгэлтэй, байгаль нийгэмд ээлтэй, хамтын оролцоотой хэмээх чадваруудыг эзэмшсэн эсэхтэй холбоотой судалгаа авахаар төлөвлөж байгаа юм.
Эцэст нь сурагчдын зөвлөл, интеракт, эко зэрэг клубуудын хамт олонд хөгжлийн төлөө хийж байгаа хичээл зүтгэл, бүх зүйлсэд нь Шинэ Эхлэл сургуулийнхаа сурагчид, ажилчдын өмнөөс гүнээ талархал илэрхийлье! Энэ удаа төлөвлөж байгаа ажил нь амжилттай явагдана гэдэгт итгэж байна. Сурагчид та бүхэн ч гэсэн хоорондоо хамтдаа хөгжихийн төлөө энэхүү төсөлд идэвхтэй оролцоорой гэж уриалмаар байна!
Цаашдаа зохион байгуулагдах үйл ажиллагаа, арга хэмжээнүүдтэй холбоотой мэдээллүүдийн талаар "NBNews" клуб маань та бүхэнд цаг тухайд нь дэлгэрэнгүй хүргэж байх учир бидэнтэй хамт байгаарай!
Нийтлэл бэлтгэсэн : Т.Эрхэмбилэг
Comments