Тогтвортой хөгжлийн II төсөл- ерөнхий боловсролын сургуульд СЭТГЭЛ ЗҮЙЧИД
- New Beginning News
- Sep 30, 2021
- 1 min read
Updated: May 11, 2022
Манай улс корона вируст цар тахлын улмаас хоёр орчим жилийн хугацаанд ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагааг зайн сургалт руу шилжүүлсэн билээ. Энэхүү өөрчлөлтийн үр дүнд сурагчид ганцаардах, оюун ухаан нь тогтворгүй болох, сурлага нь муудахаас эмээж түгших зэрэг сэтгэл зүйн хувьд сөрөг нөлөөлөлтэй бий болсон нь тогтоогдоод байгаа юм. Харин үүнтэй холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны яам 2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах нь хүүхдүүдийн сэтгэл зүй, оюун ухаан, бие бялдрын хоцрогдлыг эрт илрүүлж сургуулийн орчинд шийдвэрлэн, сурагчдыг хөгжүүлэх боломжтой хэмээн үзжээ. Тиймээс энэ оны 3 дугаар сараас Швейцарын хөгжлийн агентлаг, Байгаль орчин мэдээлэл сургалтын төв, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, "Бадамлин" нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг, Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн болоод чадварлаг сэтгэл судлаачидтай Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран ерөнхий боловсролын сургуулиудыг сэтгэл зүйчтэй болгох төслийг хэрэгжүүлэхийг зорьсон нь амжилттай явагдан боловсролын сэтгэл зүйчид албан ёсоор 2021 оны 6 сараас мэргэшүүлэн бэлтгэгдэж, есдүгээр сарын 20-ны өдрөөс ажлаа ерөнхий боловсролын 30 сургуульд эхлүүлсэнд нь манай сургууль амжилттай орсон билээ.



Нийтлэл бэлтгэсэн : Т.Эрхэмбилэг
Comments