Шинэ хичээлийн жил-Шинэ Эхлэл сургууль
- New Beginning News
- Sep 30, 2021
- 1 min read
Дэлхий дахинаа дэгдсэн Корона вирусын өвчлөлийн улмаас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд хаагдаж цахим хичээлийн хөтөлбөрийг хоёр гаруй жил хэрэгжүүлсэн билээ. Тэгвэл 2021 оны 8-р сарын 4-ний засгийн газрын хуралдаанаар сургуулиудыг нээж, 9 сарын 1-нд хичээлийг танхим болон онлайн сургалтаар эхлүүлэх шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийг гаргахын тулд сургуулиудад эрсдлийн үнэлгээ хийж, багш нарыг сургалтад хамруулсан ба 9 сарын 1-нд “100 дахь хичээлийн шинэ жил”-ээ эхлүүлж чадаад байгаа билээ.
Манай сургуулийн хувьд холбогдох албан байгууллагын гаргасан дэглэмийг дагаж мөрдөн хичээлийн шинэ жилээ амжилттай эхлүүлээд байгаа. Бусад сургуулиудтай адил сурагчдыг хоёр ээлжид хуваан долоо хоног танхимаар, долоо хоног цахимаар хичээллүүлэхээр зохицуулж байна. Бага ангиуд сондгой долоо хоногоор, ахлах ангиуд тэгш долоо хоногоор ээлжлэн танхимаар хичээллэж байгаа ба сургууль дотор сурагчдыг маск өмсүүлэх, гараа ариутгах мөн хоорондын зайг бариулах гэх мэт халдвар хамгааллын дэглэмийг чанга мөрдүүлж буй. Үүний үр дүнд өвчлөл бага гарч, халдварыг амжилттай хязгаарлаж байгаа нь авууштай. Сурагчдынхаа эрүүл мэндийн төлөө санаа тавин ажиллах багш, ажилчид, сургуулийн удирдлага нартаа баярлалаа. Удахгүй хуучны өдрүүдийн адил хэвийн сургалтаа цаашид үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Comments